Шууд Chart

"Цалин буусан ээж" нэртэй уран зураг худалдагджээ

2021-04-06 10:07:16

Залуу уран бүтээлч, зураач Д.Анхцэцэгийн "Цалин буусан ээж" нэртэй уран зураг олон нийтэд өндөр үнэлгээ авсан. Уг зургийг "Лэнд.мн" платформын үүсгэн байгуулагч Ч.Анар гэдэг залуу худалдан авчээ.

Тэрбээр "Энэхүү бүтээлийг би санаандгүй сошиал медиагаас олж харсан юм. Уран зураг сайн мэддэггүй надад хүртэл гүнзгий сэтгэдэл төрүүлсэн тул худалдаж авлаа. Бидний хайрт ээж, эмээ, гэргий үнэхээр л цалингаа буусан өдөр үр хүүхэд, гэр бүлдээ хамаг байдгаа зориулдаг. Тэрхүү ариун цагаан сэтгэл, эхийн хайр, үл нугарах хатан зориг, тэвчээрийг харуулсан бахархмаар басхүү гуниг төрүүлсэн уран бүтээл байна" хэмээн цахим хуудастаа бичжээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Цалин буусан ээж" нэртэй уран зураг худалдагджээ   
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй