![](/uploads/202104/news/thumb/4e88f889d939c56f2fc770a233d7eded_x3.jpg)
Ази-Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд Саид Моллаей ганцаараа Монгол Улсыг төлөөлөн хүч үзэхээр болжээ.
Тэрбээр Израил Улсад бэлтгэл хийсэн ч Киргизстан Улсын нийслэл Бишкекийг зорихдоо халдвар авсан Монголын жүдогийн шигшээ багтай Гүрж улсад бэлтгэл хийгээгүй аж.
Тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 30 улсын 215 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Манай улсаас 16 тамирчин оролцох байсан ч таван тамирчнаас “Covid-19” илэрсэн учир багаар нь хасчээ. Тэдний хувьд Гүрж улсад бэлтгэл хийж байхдаа халдвар авсан гэв.
Монголын багийн бүрэлдэхүүнд:
Эрэгтэй тамирчид:
Л.Өнөболд (-60 кг)
Г.Хэрлэн (-66 кг)
Ё.Басхүү (-66 кг)
Ц.Цогтбаатар (-73 кг)
Саид Моллаей (-81 кг)
Г.Алтанбагана (-90 кг)
Л.Отгонбаатар (-100 кг)
Б.Гончигсүрэн (-100 кг)
Ө.Дүүрэнбаяр (+100 кг)
Эмэгтэй тамирчид:
Л.Сосорбарам (-52 кг)
Б.Хорлоодой (-52 кг)
МУГТ Д.Сумъяа (-57 кг)
Л.Энхрийлэн (-57 кг)
Б.Ганхайч (-63 кг)
Ц.Энхчимэг (-70кг)
Э.Гандиймаа (+78 кг) нар багтаж байв.
Саид Моллаей ганцаараа Монгол Улсыг төлөөлөн хүч үзнэ | ||
Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.