Тайландын Үндсэн хуулийн шүүхээс өнгөрсөн сарын 23-ны өдөр Ерөнхий сайд Шинаватрад мэдэгдэл хүргүүлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгдсэн. Түүнийг Үндэсний тагнуулын газрын дарга Тавэйн Праисрийг өөрчилсөн нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг болсон гэж буруутгаж байгаа. Харин Ийнглак энэхүү өөрчлөлт нь Тайланд орны төлөө байсан гэж үзэж байгаагаа илэрхийлээд байсан юм.
Харин шүүх хурал өчигдөр болсон байна. Йинглак өөрт нь тулгаж буй дээрх “Эрх мэдлээ хэтрүүлсэн” гэсэн хэргийг үгүйсгэсэн тайлбар өгсөн байна. Гэвч шүүхээс түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан гэж Ерөнхий сайдын суудлаас нь огцруулжээ.
Ийнглак Шинаватраг Ерөнхий сайдын суудлаас нь огцрууллаа | ||
Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.