Шууд Chart

Өнөөдөр шувуудыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна

2014-05-08 09:57:19

Өнөөдөр "Шувуудын олон улсын өдөр" тохиож байгаа. 1906 оны энэ өдөр анх "Шувуудын олон улсын өдөр"-ийг тэмдэглэж эхэлжээ. Гол зорилго нь шувуудын нэр төрөл тоо толгойг хамгаалахад оршдог юм. 

Уламжлал ёсоор энэ өдөр хот суурин газар болоод ой, тал хээрт шувууны хиймэл үүр байрлуулдаг аж. Дэлхийн түүхэнд шувуудтай харгис хэрцгий хандаж байсан нь цөөнгүй байдаг. 

Тухайлбал, 1860-1890 онд АНУ-ын Висконсин мужид тагтааг хүнсэнд хэрэглэх болсноор энэ шувуу бараг устаад байв.

Мөн Хятад улс үр тариа иддэг гэсэн шалтгаанаар болжморыг устгаснаар хэдэн жилийн турш ургац алдаж, сүүлдээ гадны орнуудаас болжмор худалдаж авахад хүрсэн гэнэ.

Манай улс ч бас шонхор  шувууг тусгай зөвшөөрөл өгч бариулдаг нь байгаль орчиндоо нөхөж барахгүй гарз учруулсаар байгаа гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өнөөдөр шувуудыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-14 12:43
Танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай.Шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.

Бидэнтэй нэгдээрэй