Шууд Chart

ЗГ: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ

2021-04-07 15:02:06

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь  боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгав. 


ЗГ: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ  
Үзсэн: 1817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй