Шууд Chart

Италийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа

2014-05-08 10:21:28

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам энэ сарын 6-нд Италийн Милан хотноо Ломбардиа болон Италийн хойд бүсийн 50 гаруй аж ахуйн нэгж, компанийн төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин болон энэ чиглэлээрх хуулийн зохицуулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Италийн бизнес эрхлэгчдэд өгч, танилцуулга хийв.
 
Уулзалтад “Expo 2015”, “Fiera di Milano”, Беннет, Ронкато зэрэг Италийн томоохон байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцож, Монголд үйл ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. 

Мөн уулзалтын үеэр ирэх зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Бизнесийн дээд хэмжээний уулзалтын талаар мэдээлэл хийж Италийн бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг хүсэв.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Италийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
172.248.39.xxx [172.248.39.xxx] 2014-05-08 13:28
italchuud xulxiduulaxaar irj dee, genen bna daa.

Бидэнтэй нэгдээрэй