Шууд Chart

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2021-04-08 10:56:17

 Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт, дуучин Ганбаатарын Ариунбаатар 1988 оны энэ өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Тэрбээр гурван хүүхэдтэй малчин айлын дунд хүү болон төрж, 2005 онд Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийг, 2010 онд СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн байна.

Мөн Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрт гоцлол дуучнаар ажиллаж байна.

Түүний гаргасан амжилтыг дурдвал:

2011 онд М. И. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал

2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр

2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин

2017 онд Би-Би-Си Кардифф Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин (Россини, Верди, Чайковский болон Б.Шаравын "Монголын тал нутаг"-ийг дуулсан).

Сонирхуулбал, тэрбээр энэ сарын 18-нд ОХУ-ын алдарт Марийнск театрт гоцлол тоглолтоо хийх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар төрсөн өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 1910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй