Антарктидын Аделие оцон шувуунаас H11N2 гэдэг шинэ төрлийн томууны вирус илэрсэн тухай олон улсын судлаачдын баг мэдэгдлээ.
Гэхдээ энэ вирус нь дэлхий дээр байдаг шувууны томууны вирустай адилгүй гэж Америкийн микробиологийн нийгэмлэлийн сэтгүүлд нийтэлжээ.
Уг вирус нь оцон шувуудыг өвчлүүлэхгүй хэдий ч сүүн тэжээлтэн амьтдад халддаг болохыг нотолсон байна.
Тахиа болон оцон шувууны томууны вирусыг харьцуулан судлаад H11N2 нь хүнд халдах боломжгүй гэдгийг тогтоожээ. Харин вирус хаанаас яаж тархсан болохыг тогтоож чадаагүй байна.
Оцон шувуунаас шинэ төрлийн томууны вирус илэрчээ | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.