“Ховдын ирээдүй” сангаас Ховдын хүүхдүүдийн дунд тэтгэлэгт сурагч, тэтгэлэгт оюутан хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд эхний хүүхдүүд тэтгэлгээ авч эхэлсэн юм.
УИХ-ын гишүүн НБСШУ-ын байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллах үеэр улс, аймгийн олимпиадад математик, англи хэл, физик, химийн хичээлээр эхний байр эзэлсэн сурагчдад тус сангийн нэрэмжит тэтгэлэг гардууллаа. Тэтгэлэгт Цаст-Алтай сургуулийн сурагч Ням-Очир, Тэргэл, Содбилэг, Прогресс сургуулийн сурагч Билгүүтэй, Чимэдцэрэн, Жавхлан, нэгдүгээр сургуулийн сурагч Буянхишиг, зургаадугаар сургуулийн сурагч Болор-Эрдэнэ нар шагнагдлаа.
Заавал шилдэг гэхээс гадна тухайн жилд сурлагын онцгой амжилт гаргасан сурагчид бас тэтгэлэгт оролцох боломжтой. Мөн 11 дүгээр ангиас олимпиадад тэргүүлсэн хүүхэд их, дээд сургуульд элсэн суралцвал сургалтын төлбөрийн 50 хувийг “Ховдын ирээдүй сан” даана. Удаах байр эзэлсэн хүүхдүүдэд 200.0-300.0 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болжээ.
”Ховдын ирээдүй” сан сурагчдаа шагнав | ||
Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.