Шууд Chart

Улаан лооль нөхөн үржихүйд нөлөөлдөг

2014-05-08 11:43:20

Улаан лооль эрэгтэй хүний нөхөн үржлийн чадварыг нэмэгдүүлэх нөлөөтэй болохыг тогтоожээ.

 

Улаан лоолийг улааруулагч Ликопин (Lycopene) гэх бодис нь эр бэлгийн эсийн тоог 70 хувь хүртэл нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын “Cleveland Clinic” эмнэлгийн нөхөн үржихүйн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд баталсан байна.
 
Эрдэмтэд өнөөдрийг хүртэл хийсэн 12 эрдэм шинжилгээний бүтээлд харьцуулсан судалгаа хийж дээрх дүгнэлтэд хүрчээ. 
 
Британийн үргүйдлийн эмчилгээг дэмжих “Infertility Network” байгууллага эмчилгээ хийлгэж буй эрчүүдэд нэг жилийн турш Ликопины хэрэгцээг хангах эмчилгээ хийсний дараа тэдний үр тогтоох чадвар нэмэгдэх эсэхийг туршиж үзэхээр болсон гэнэ.
 
Зарим судалгаагаар Ликопин нь түрүү булчирхайн өвчин эмгэгт сайн бөгөөд үрэвсэл, хорт хавдрын явцыг удаашруулдаг болохыг судлан тогтоожээ.
 

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Улаан лооль нөхөн үржихүйд нөлөөлдөг   
Үзсэн: 1455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-14 12:42
Танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай.Шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.

Бидэнтэй нэгдээрэй