![](/uploads/201405/news/thumb/61f85b509f5fa21395ceb0aff45b60e8_x3.jpg)
Дэлхийн өвийн уугуул соёлыг өвлөн тээж ирсэн өлгий нутаг, аялал жуулчлалын томоохон бүс нутагт зүй ёсоор багтах Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ-аар “Монгол Үндэсний гэрээр аялал жуулчлалын отог бааз, байгууламжийг бүрдүүлэх тухай” тогтоол гарчээ.
Тодруулбал, тус сумын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх байгууллага, иргэдийн аялал жуулчлалын отог бааз, байгууламжийг монгол үндэсний гэрээр бүрдүүлж, энэхүү нийт гэр байгууламжийнхаа 70-аас доошгүй хувийг Уянга хийцийн гэрээр бүрдүүлэх ёстой гэж тогтоожээ.
Монгол гэр барих, буулгах, түүнийг ашиглахтай холбоотой нүүдэлчдийн соёл, зан үйл нь дэлхийн өв болж бүртгүүлсэн учраас гэрийн хэрэглээг аялал жуулчлалаар дамжуулан язгуур төрхөөр нь хадгалж, хойч үедээ уламжлуулах зорилготой гэнэ.
Тус суманд өдгөө 20 гаруй өрх гэр урлал эрхэлж байгаа бөгөөд өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн, онцлог билэгдэл, хээ хуар, хийцтэй гэр бүтээдэг юм.
“Уянга” хийцийн гэрт жуулчид амарна | ||
Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.