Техасын төвд оршин суудаг 93 настай эмэгтэйг гэрт нь нэгэн цагдаа буудсан аймшигт хэрэг гарчээ. Одоогийн байдлаар уг хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн аж. Хэрэг мягмар гарагт гарсан бөгөөд эмэгтэй олон удаа буудуулсан байдалтай олдсон байна.
Хэргийн талаар эмэгтэйн хөрш болох Прили Голден хэмээх эмэгтэй 911 руу залгаж мэдээлсэн байна. Хөршүүдийнх нь хэлж байгаагаар таван удаа буун дуу гарчээ. Эмэгтэйг орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Энэхүү хэрэг явдлыг санаандгүйгээр үйлдсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа аж.
93 настай эмэгтэйг буудан хөнөөжээ | ||
Үзсэн: 1852 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.