![](/uploads/201307/news/thumb/0a01b933699127bce35ce55ab8098a43_x3.jpg)
Энэ сарын 13-ний өдөр Энэтхэгийн Пенжаб мужийн Лудхияна суурингийн оршин суугч Фероз Хан гэгч эр дөнгөж амаржаад байсан бүсгүйн хүүхдийг сувилагчтай нь хуйвалдаж хулгайлсан хэрэг гарсан байна.
Тэд хулгайлсан хүүхдээ 45 мянган рупи буюу 830 ам.доллараар нэгэн бизнесмэнд худалдаалсан байсан бөгөөд ингэхдээ тэрбээр Фэйсбүүк ашигласан аж.
Одоогоор хүүхэд хулгайлж зарсан Фероз Ханыг Дели хотод байрлах гэрээс нь баривчлан саатуулсан ба хулгайлагдсан нярайг гэр бүлийнхэнд нь эсэн мэнд эргүүлэн өгсөн хэмээн тус хотын цагдаагийн эрэн сурвалжлах албанаас мэдээлсэн байна.
Энэтхэгт Фэйсбүүк ашиглан хүүхэд худалдаалсан хэрэг гарлаа | ||
Үзсэн: 1450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.