Шууд Chart

Манделаг нас барснаас хойших анхны сонгууль боллоо

2014-05-08 13:57:26

Өмнөд Африкт Нелсон Манделаг нас барснаас хойших анхны сонгууль лхагва гарагт боллоо. Сонгууль өглөөний 07:00 цагаас эхэлж шөнийн 22:00 цагт өндөрлөсөн байна. Тус улсын мянга мянган сонгогч есөн мужид шинэ хууль тогтоох 400 төлөөлөгчийн төлөө саналаа өгсөн аж. Энэ өдөр аюулгүй байдлын үүднээс сонгуультай холбоотой 97 гэмт хэрэгтэнг баривчилсан байна. 

Сонгуульд Африкийн Үндэсний конгресс нам ялах нь гарцаагүй болжээ. Учир нь сонгуульд оролцсон хүмүүсийн 60 гаруй хувьд нь тус намд саналаа өгсөн байна. Ерөнхийлөгч Jacob Zuma ч дахин таван жил төрийн тэргүүнээр сонгогдох магадлалтай байгаа юм байна.
 
Манделагийн удирдаж байсан Африкийн Үндэсний конгресс нам сүүлийн 20 жил засгийн эрх барьж байгаа юм. Гэвч энэ Засгийн газарт маш том асуудал тулгараад байна. Учир нь шинжээчдийн хэлж байгаагаар ялангуяа залуу хүмүүсийн дунд чанартай боловсрол, ажилтай иргэд дутмаг байгаа гэнэ.
 
Анх удаагаа сонгууль өгч байгаа иргэд сэтгэл нь их догдолжээ.
 
Өнгөрсөн жил Африкийн үндэсний конгресс намын тэргүүн ноён Мандела нас барсан нь  маш их уй гашуу дагуулсан билээ.
 
Саналаа өгөхөөр догдолсон хүмүүс...
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Манделаг нас барснаас хойших анхны сонгууль боллоо   
Үзсэн: 2790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй