![](/uploads/201405/news/thumb/b75300f2bcace1ef9930cb42f38b5b6b_x3.gif)
Мэргэжлийн боксын залуучуудын дэлхийн аварга Г.Баяртогтох энэ сарын 11-нд БНСУ-ын боксчин Кым Кы Намтай “АСА” циркт халз тулаан хийхээр бэлтгэлээ базааж байна. Г.Баяртогтох нь мэргэжлийн боксын рингэнд 29 удаа тулалдахдаа 23 ялж, таван удаа ялагдаж, нэг тэнцсэн. 23 ялалтын 20-д нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялсан юм.
Ким Ки Намтай нь Солонгосын хүнд жингийн өсч яваа залуу тамирчин аж. Тэрээр 178 см өндөртэй, 23 настай юм байна. Тэрээр мэргэжлийн боксын рингэнд 13 удаа тулаан хийж, найм ялж байжээ. Манай боксчин Г.Баяртогтох 85 кг орчим бол өрсөлдөгч нь 92-96 кг жинтэй юм.
Мэргэжлийн боксын тулаан болно | ||
Үзсэн: 1533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.