Дэлхийн хүний нөөцийн мэргэжилтнүүд энэ сарын 4-7-ны өдрүүдэд Вашингтон хотын "Волтер.Е" чуулганы ордонд чуулж байна. Тэд хүний нөөцийн тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэн ярилцахын зэрэгцээ шинэ чиг хандлагуудыг тодорхойлж хамтдаа сурч хөгжих боломжийг бүрдүүлдэг энэхүү чуулга уулзалтын энэ жилийн гол сэдэв нь манлайллыг хэрхэн харах, түүнийг хэрхэн бодит үйл хэрэг болгох тал дээр төвлөрч байгаа аж.
Америкийн сургалт хөгжлийн нийгэмлэг /ASTD/-ээс зохион байгуулдаг энэхүү чуулга уулзалтад жил бүр дэлхийн 80 орны 9000 гаруй хүний нөөцийн мэргэжилтэн, сургагч нар, байгууллагын сургалт хөгжлийн асуудлыг эрхлэн шийдвэр гаргах түвшний мэргэжилтнүүд чуулдаг юм. Чуулганы хугацаанд 250 гаруй сургалтаас сонгон сууж өөрийн байгууллагын хувьд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх арга замыг олж харах боломж олгохын зэрэгцээ ижил түвшний мэргэжилтнүүд туршлагаа хуваалцах нөхцөлийг бүрдүүлдэг аж.
9000 гаруй хүний нөөцийн мэргэжилтэн чуулж байна | ||
Үзсэн: 1595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.