Шууд Chart

“Залуус 1” хороолол барина

2021-04-19 12:33:06

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ долоо хоногт гол зам дагуу буюу Энхтайван, Их тойруугийн гудамжны заадсын ажлыг дуусгана. “Хан Хилсс” хотхонд орц, гарц гаргах ажил энэ долоо хоногоос эхэлнэ” гэсэн юм.

Хотын дарга “Ажлаа хэзээ эхлээд, хэзээ дуусгахаа тодорхой төлөвлөх хэрэгтэй. Хаана, ямар зам өргөтгөх, хаана гүүрэн гарц хийх гэх мэт бүх ажлыг өөрсдөө санаачилгатай хий. Санхүү, мөнгөний асуудлаа надад даатга” хэмээсэн юм.

Мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Залуус" орон сууцны цогцолбор хорооллуудыг байгуулах ажлыг нийслэлийн хэмжээнд нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, бэлтгэл арга хэмжээг зохион байгуулах ажлын талаар танилцуулсан.

Тэрбээр “Залуус 1” хорооллын ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр удаа хуралдаад байна. Төлөвлөгөөгөө баталлаа. Буянт-Ухаа хорооллын 57 га газарт барина” хэмээсэн юм.


“Залуус 1” хороолол барина  
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй