Шууд Chart

Цэрэг татлага эхэллээ

2014-05-09 09:43:11

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 11-нийг дуустал цэргийн албанд татах ажлыг зохион байгуулж байна. Цэргийн албанд тэнцсэн залуусыг энэ сарын 9-нд Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн, 10-нд Орхон, Зүүнбаянгийн цэргийн анги руу явуулах аж. Энэ онд цэрэгт татах шаардлагатай хүмүүсийн 93.1 хувьд нь зарлан дуудах хуудас тараасан. Үлдсэн хувьд нь цэрэг татлага эхлэхээс өмнө  тарааж дуусгана гэж төлөвлөөд байжээ.

Зарлан дуудах авсан залуус товлосон цагт холбогдох бичиг баримттайгаа цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй. Цэргийн жинхэнэ албанаас түр чөлөөлөх хэд хэдэн үндэслэл байдаг бөгөөд эцэг, эх нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг харгалзах өөр хүнгүй, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, 16-гаас доош настай дүүтэйгээ хоёул амьдардаг, хоёроос дээш хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн гэх мэт шалтгаанаар цэргийн албанаас түр чөлөөлөгддөг юм байна.

Хэрэв эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн бол дүүргийн эмнэлэгтээ оношлогоо, эмчилгээ хийлгэхийг зөвлөж байгаа юм байна. Өнгөрсөн оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаас эрүүл мэндийн шалтгаанаар  хасагдсан иргэдийн 17-18 хувь нь эмчилгээ хийлгэн, хоёрдугаар ээлжинд цэргийн албанд татагдсан ажээ. 2013 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн насны иргэдийн 25.1 хувь нь эрүүл мэндийн, 62.1 хувь нь суралцахаар, 7.1 хувь нь ар гэрийн гачигдлаар чөлөөлөгдсөн байна.
 

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цэрэг татлага эхэллээ   
Үзсэн: 2634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй