Шууд Chart

Хүүхдэдээ хараа хяналт тавихыг санууллаа

2014-05-09 10:06:13

Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 8920 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101, 105 дугаарт 679, 102 дугаарт 4554, 103 дугаарт 3687 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 662, зам тээврийн зөрчил 358, гал түймэр, аврах ажиллагааны долоо, гэмт хэрэг, зөрчлийн 1588 бодит дуудлага хүлээн авчээ.  

Түүнчлэн урин дулаан цаг болж хүүхдийн сургууль, цэцэрлэг амарч байгаатай холбоотойгоор хүүхдүүд гэмт хэргийн золиос болох тохиолдол ихэсдэг. Учир нь ээж, аавыгаа ажилдаа явсан хойгуур хүүхдүүд гадаа гарч тоглож байгаад нэгнийгээ гэмтээх, зам тээврийн осолд орох, хүчингийн хэргийн хохирогч болох тохиолдлууд цөөнгүй гардаг байна. Иймд эцэг, эхчүүдийг хүүхдэдээ хараа хяналт тавьж байхыг  ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхаарууллаа.  
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хүүхдэдээ хараа хяналт тавихыг санууллаа  
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй