Шууд Chart

“Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

2021-04-23 08:45:48

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболорыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболорыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Дамдинням нарыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын дэд даргын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 63.1 хувь нь дэмжиснээр “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Иймд Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан эцсийн найруулгыг уншиж танилцуулсан.


“Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй