![](/uploads/201405/news/thumb/0dadc7731388e0ddb57fa9ff02a3cbe0_x3.jpg)
“Гудамж” төслийн “Гэр хороолол” дэд төслийн хүрээнд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороололд дахин төлөвлөлт хийж, инженерийн дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэхээр болсон. Төслийн үр дүнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх хангагдаж, бизнесийн шинэ орчин, ажлын байр, нийгмийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх олон талын ач холбогдолтой юм.
Одоогийн байдлаар уг төслийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаа, төлөвлөлт, зураг төслийн ажлууд бэлэн болж, бүтээн байгуулалтын ажил удахгүй эхлэх гэж байна. Өчигдөр төслийн багийнхан ажил эхлэх гудамжуудаар явж, шилжүүлж өөрчлөх шаардлагатай инженерийн байгууламж, одоогиийн нөхцөл байдалтай танилцлаа.
Гандангийн дэнжийг өөрчлөх бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ | ||
Үзсэн: 1549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.