![](/uploads/202104/news/thumb/99d706eed0e7ff4dd6844815ccb2fee9_x3.jpg)
Сууц өмчлөгчдийн холбоонд өгөх зөвлөмж:
- Үйлчилгээний ажилчдыг хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэх бодис, цэвэрлэгээний бодис, эд зүйлсээр хангах;
- Халдваргүйжүүлэх бодисын хэрэглэх аргаар зааварчилгаа өгөх, аюулгүй ажиллагааны талаар сургалтад хамруулах;
- Цахилгаан шатны дэргэд гар халдваргүйжүүлэх бодис байршуулах, тогтмол сэлбэх;
- Орон сууцны шал, орцны хаалга, шатны бариул, цахилгаан шат, цахилгаан шатны товчлуур зэргийг 3 цаг тутамд арчиж цэвэрлэх;
- Орц, хонгилын цонхыг байнгын нээлттэй байлгах;
- 7 хоногт 1 удаа урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх, хүний гар байнга хүрдэг гадаргууг халдваргүйжүүлэх уусмалаар арчих, 1 цагийн дараа их цэвэрлэгээ хийх;
- Өвчлөл бүртгэгдсэн орцонд голомтын халдваргүйжүүлэлт хийснээс хойш 1 цагийн дараа их цэвэрлэгээ хийх, бохирдол багатайгаас – ихтэй рүү чиглүүлэн цэвэрлэх;
- Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед хэрэгжүүлэх, зөвлөмжийг мэдээллийн самбарт байршуулах, СӨХ-тэй холбогдох утас бичих;
- Орцонд ил задгай хог хаяхгүй байх, хогийг заавал уутанд хийж амыг боож хаях;
- Хог хаягдлыг хуваарийн дагуу тогтмол ачуулж цэвэрлээрэй.
COVID-19: Сууц өмчлөгчдийн холбоонд өгөх зөвлөмж | ||
Үзсэн: 963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.