Шууд Chart

Хүүхэдтэйгээ ярихдаа үргэлж эерэг үгс хэрэглэж байгаарай

2021-04-25 09:35:08

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хөл хорионы үед хүүхдийг хүмүүжүүлэх нь хэцүү зүйл болоод байна. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Та өдөр бүр хүүхдэдээ ердөө 5 минутыг зарцуулснаар хүүхэд тань таны хайрыг мэдэрч, чухал хүн гэдгээ мэдрэх болно. Иймд хүүхдэдээ цаг зарцуулаарай.

2. Хүүхдийг үгэнд орж, томоотой байх үед нь магтаж, урамшуулж байгаарай. Хүүхэд тань ямар нэг зүйлийг сайн хийсэн үед нь байнга магтаж, урамшуулж байвал улам сайн хийхийг хичээж өөрийг нь эцэг, эх нь анхаарч байгаа гэдгийг мэдэрч тайвшрах болно.

3. Хүүхдээ ямар зан чанартай байлгахыг хүсэж байгаагаа өөрт нь хэлж байгаарай. Хүүхэдтэйгээ ярихдаа үргэлж эерэг үгс хэрэглэж байгаарай. “Жишээ нь: хувцас чинь эмх замбараагүй байна гэж хэлэхийн оронд хувцасаа цэгцтэй тавиарай гэх мэт”

4. Өдөр тутам хийх боломжтой зүйлсийн жагсаалтыг гаргаарай. Чөлөөт цагаараа эсвэл өдөр бүр хүүхдүүдтэйгээ хийж болох зүйлсийн жагсаалт гарган хэрэгжүүлж байгаарай.

5. Хүүхэд сахилгагүйтэх, зөрүүдлэх үед хүүхдийнхээ хэцүү зан авирыг эрт засаж, тэднийг хөгжилтэй эсвэл сонирхолтой зүйлд чиглүүлээрэй.

6. Өөртөө анхаарал хандуулаарай. Ганцаардсан үедээ хэн нэгэнтэй ярилцах нь чухал. Стресс болон айдастай үедээ 5 удаа гүнзгий амьсгаа авч, ганцаараа биш гэдгийг нь сануулаарай. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хүүхэдтэйгээ ярихдаа үргэлж эерэг үгс хэрэглэж байгаарай  
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй