Шууд Chart

Жүдочид оноолтоо авлаа

2014-05-09 11:31:19

Азербайжан улсын нийслэл Баку хотноо олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Тэмцээнд 41 улсын эрэгтэй 157, эмэгтэй 247 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсын эрэгтэй тав, эмэгтэй хоёр бөхтэй оролцох юм. Ингээд эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдын эхний өдрийн  оноолтыг танилцуулъя.
 
60 кг-д Хэрлэн эхний тойрогт гоц мөргөж, дараагийн даваандаа Швейцарийн Людовик Чаммартин, Азербайжаны Расим Алмаммадовын ялсантай барилдана.

73 кг-д МУГТХБ Х.Цагаанбаатар эхний тойрогт хийлж, дараа нь ОХУ, Азербайжаны хэн ялсантай нь барилдана.
81 кг-ын жинд МУГТ С.Ням-Очир эхний тойрогтоо Казахстаны Азиз Калкаманюлитай барилдахаар болжээ.  

-100 кг-д МУГТХБ Н.Түвшинбаяр эхний тойрогт Швейцарийн Флавио Орликтой барилдахаар болжээ. Ялбал казах, ираны тамирчдын ялсантай нь барилдана.
 
Эмэгтэйчүүдийн 48 кг-д МУГТ М.Уранцэцэг эхний даваанд хийлж, дараа нь Азербайжан Киргизийн ялсантай барилдахаар болжээ.
 
57 кг-д А.Цолмон Австрийн Садрина Фильцмозертой барилдана. Ялбал Голланд Оросын ялсантай барилдана.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Жүдочид оноолтоо авлаа   
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй