
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн долоо хоногийн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх, зам засварын ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг, даалгавар өгсөн. Энэ талаар НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Тухайлбал, авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлэх хүрээнд 919 тэмдгийн засвар, арчлалт болон шинээр байршуулах ажлыг хийжээ. Мөн явган замын тусгаарлах труба, хайс будах ажлыг дүүргүүдэд зохион байгуулжээ.
Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгсний дагуу гүүрэн гарц, нүхэн гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ, хайсыг угааж, цэвэрлэх ажлыг тогтмол хийж байна. Энэ хүрээнд өнгө үзэмжээ алдсан, зэвэрсэн нийт 4577 метр урт хайс, хашлага будаж, засварлан, Сансарын нүхэн гарц болон 100 айл, Бөмбөгөр, 120 мянгат, 19-р хорооллын гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, тоноглолуудыг угааж цэвэрлэх ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн байна.
Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг сэргээн, засварлах ажлын хүрээнд Махатма Гандигийн хөшөөний ус нэвчиж эвдэрсэн суурийг байгалийн боржин чулуугаар солих, намаг үүсэж, суулт өгсөн хөшөө орчмын 60 ам метр талбайн хөрсийг хуулан, нягтаршуулан хавтан тавих, бичвэрийг солих, орчныг тохижуулах ажлыг хийж, дууссан байна.
Хэлмэгдэгсдийн хөшөөний засварын ажлыг эхлүүлж, суурийн 91.44 ам метр хавтанг хуулж, суурийг шинэчлэх ажил хийгдэж байгаа гэлээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо | ||
Үзсэн: 1547 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.