Шууд Chart

Гал түймэр гарч болзошгүй 92 зөрчил илрүүлж, аюулаас урьдчилан сэргийлжээ

2021-04-26 12:40:50

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” А/256 дугаар захирамжийн хүрээнд таван байгууллагын томилогдсон хөдөлгөөнт эргүүл хяналт, шалгалтын ажлыг найман дүүргийн ногоон бүсийн 126 чиглэлд зохион байгуулжээ.

Ингэхдээ давхардсан тоогоор 1160 алба хаагч, 422 техник, хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэхэд гал түймэр гарч болзошгүй 92 зөрчил илрүүлж, газар дээр нь арга хэмжээ авч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажилласан байна.

Ногоон бүсэд зорчиж байсан 649 автомашинтай 2271 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа. Мөн ойн сан бүхий газар амьдардаг иргэдэд хөдөлгөөнт эргүүлийн хяналт, шалгалтын хүрээнд түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг танилцуулж, нийт 800 орчим айл өрхөөс түймрийн баталгаа гаргуулсан. Түүнчлэн ойн санд нэвтэрсэн болон нэвтрэхийг завдсан 415 автомашин, 1757 иргэний хөдөлгөөнийг хязгаарлажээ.


Гал түймэр гарч болзошгүй 92 зөрчил илрүүлж, аюулаас урьдчилан сэргийлжээ   
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй