“Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын /”АХХ” ТББ/ дэргэдэх клубууд сүүлийн үед эрчимтэйгээр үйл ажиллагаагаа явуулах болжээ.
“Монголоо шинэчилье” гэсэн зорилготой Ардчилсан үзэлтэй, Монгол Улсын шударга иргэдийг улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад нь дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан тус холбооны үйл хэрэг нь сонирхлын клубээр дамжин бодит ажил болон хэрэгжиж буйд ардчиллыг дэмжигч олон иргэд талархалтай байгаа ажээ.
Өнгөрсөн өдрүүдэд “АХХ” ТББ-ын дэргэдэх “Эрүүл мэндийн клуб”-ын зүгээс “Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг” кино хэлэлцүүлэг хийсэн бол “Уул уурхай клуб”-ээс “Ашигт малтмалын төрийн менежмент” сэдвээр хэлэлцүүлгийг АХХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболдын оролцоотойгоор салбарын хүрээнд хийсэн билээ.
Харин маргааш “Эдийн засгийн хөгжлийн клуб” мөн ээлжит уулзалтаа 17:00 цагт товлоод байгаа бөгөөд уулзалтаар улс орны хэмжээнд үүсээд байгаа цаг үеийн болоод эдийн засагт тулгараад буй хүндрэлийн талаарх асуудлуудыг хөндөж ярилцах гэнэ.
Дашрамд өгүүлэхэд, мөн ойрын хугацаанд нийт гишүүддээ зориулан “Гадаад хэл сонирхогчдын клуб”-ээс Англи хэлний ярианы эрчимжүүлсэн сургалтыг америк багш нарын хамт эхлүүлэхээр бэлтгэлээ хангаад байгаа юм.
“Гадаад хэл сонирхогчдын клуб”-ээс англи хэлний хичээл заана | ||
Үзсэн: 2677 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.