Монгол Улсаас Андоррын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Андоррын хамтарсан эрх баригч Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронд Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав.
2019 оны 11 дүгээр сард Хамтарсан эрх баригч, Урхелийн Хамба Эрхэмсэг Гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад Итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр Андоррын Гадаад хэргийн сайд Мария Убах Фонттой уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.
Элчин сайд А.Баттөр Андоррын хамтарсан эрх баригч БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макронд Итгэмжлэх жуух бичгээ барив | ||
Үзсэн: 1759 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.