"Дэзэрэт" Олон улсын энэрлийн байгууллага нь хүндэрсэн өвчтөнүүдэд нэн шаардлагатай "Favirulz", "Remdac" эм болон тариаг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.
Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж болгож хэрэгцээ шаардлагатай эм,тариаг хандивласан "ДЭЗЭРЭТ" Олон улсын энэрлийн байгууллагад баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүслээ.
1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа "Дэзэрэт" Олон улсын энэрлийн байгууллага нь 100 мянган долларын хандивын төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс 25 мянган долларыг ХӨСҮТ-д 10ширхэг өвчтөний ор хандивлажээ. Мөн Ховд, Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Мөрөн, Дорноговь, Өвөрхангай аймгуудад АШУҮИС-ийн эрдэмтдийн багийн бүтээсэн шүлснээс коронавирус оношлуурыг, хамгаалах хувцас хэрэгслийг илгээжээ. Түүнээс гадна ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хоолны чанарыг сайжруулах зорилгоор 25 мянган долларын үнэ бүхий гал тогооны тоног төхөөрөмжийг нийлүүлнэ гэлээ.
"Дэзэрэт" Олон улсын энэрлийн байгууллага ЭМЯ-нд хандив өглөө | ||
Үзсэн: 1209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.