Шууд Chart

Орхон аймагт сайн дурын шинжилгээ авах цэгүүд ажиллаж эхэллээ

2021-04-27 18:42:09

Эрүүл мэндийн газар иргэдийн сайн дураараа шинжилгээнд хамрагдах хүсэлтийг хүлээн авч Орхон аймгийн Шуурхай штабт танилцуулан хэлэлцүүлж сайн дурын шинжилгээ авах 4 цэгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллуулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар тус 4 цэгээр 153 иргэнийг сайн дурын шинжилгээнд хамруулахад халдвар бүртгэгдээгүй байна.

Мөн Шуурхай хариу арга хэмжээний багууд болон иргэдийг шинжилгээнд хамрагдах үеийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор 15 явуулын путикийг орон нутгийн санхүүжилтээр шийдвэрлэж шинжилгээг аюулгүй эрсдэлгүй нөхцөлд зохион байгуулан ажиллаж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Орхон аймагт сайн дурын шинжилгээ авах цэгүүд ажиллаж эхэллээ   
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй