Нийслэлийн хэмжээнд 120 суурин болон явуулын цэгээр 263 багийн 1127 эмч, эрүүл мэндийн ажилтан “КОВИД-19” халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж байна.
Астразенека (AZD1222) болон Синофарм (Cor V) вакцины 2 дугаар тунд хамрагдах 18-аас дээш насны иргэдийг хэзээ, хаана вакцинд хамрагдахыг харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас холбогдож мэдээлэл өгөх тул та бүхэн товлосон хугацаанд вакциндаа хамрагдаарай.
Гадаад иргэн түр оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспортойгоо очиж 2 дугаар тунд хамрагдах боломжтой юм.
Дархлаажуулалтын суурин болон явуулын цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг дараах аппликейшн ашиглан гар утаснаасаа харах боломжтой.
http://arcg.is/1zaHya хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Дархлаажуулалтын 2 дахь тунд хамрагдах иргэдэд өгөх мэдээлэл | ||
Үзсэн: 731 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.