Шууд Chart

Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх шийдвэрээ эргэн харахыг хүслээ

2013-07-16 16:06:57

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар өнөөдөр мэдэгдэл хийхдээ НИТХ-ын тэргүүлэгчид нийслэлийн төв талбайг Чингис хааны нэрээр нэрлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн энэхүү хэвлэлийн бага хуралд Д.Сүхбаатар жанжины зээ охин Сүхжаргалмаа оролцсон бөгөөд “1930 онд Оросын архитекторын зургаар бүтээгдсэн Д.Сүхбаатарын талбайг төрийн бодлогоор нэрийг нь солихоор зэхэж байна уу гэсэн хардлага төрж байна” хэмээлээ.
 
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх эрх  НИТХ-д байхгүй талаар дурдаад энэхүү шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна гэсэн юм. Мөн хууль зөрчсөн эл үйлдлээ зогсоохгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх шийдвэрээ эргэн харахыг хүслээ  
Үзсэн: 1583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.100.xxx [183.177.100.xxx] 2013-07-16 16:35
solihod yu n blohgui bn be
Erhemtsetseg Jamsrankhuu [49.0.141.xxx] 2013-07-16 16:21
ер нь л байсан юм байснаараа л байсан нь дээр болов уу

Бидэнтэй нэгдээрэй