НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал ноён Тим Дэ Мэйэр өчигдөр Гадаад харилцааны сайд Л.Болдод итгэмжлэх захидлаа өргөн барив.
Төрийн ордонд болсон ёслолын үеэр хоёр талын өнөөгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.
Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монголд үзүүлж буй дэмжлэг, туслалцаанд талархлаа илэрхийлж, Монгол Улс НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, идэвхитэй оролцохыг эрмэлзэж байгааг тэмдэглэв.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нь 1946 онд байгуулагдсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд Монгол Улс 1967 онд Олон улсын хөдөлмөрийн чуулганд ажиглагчаар оролцож, 1968 оны чуулганаар тус байгууллагын гишүүнээр элссэн болно.
Өнөөдрийн байдлаар манай улс Олон улсын хөдөлмөрийн 17 конвенцийг соёрхон баталжээ.
Итгэмжлэх захидлаа барив | ||
Үзсэн: 1112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.