![](/uploads/202104/news/thumb/a867f5a369e0d35167237d771570fb05_x3.jpg)
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай Засгийн газрын 203 дугаар тогтоолын "Хавдрын эсрэг" арга хэмжээний төлөвлөгөөний төслийн танилцуулга, төлөвлөгөөний төслийн санал солилцох цахим хурал зохион байгуулагдлаа.
Цахим хуралд Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Халдварт бус өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Б.Бямбатогтох, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү, дэд захирал Л.Баярсайхан, Хавдар судлалын үндэсний төвийн бүртгэл тандалт эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа, ДЭМБ-ын Халдварт бус өвчин, осол гэмтэл хариуцсан мэргэжилтэн С.Болормаа зэрэг ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.
Монгол Улсад хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй бодлого эрхзүйн орчин, цаашид шаардлагатай бодлогын баримт бичгийг хэлэлцэж, Хавдрын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний төслийн зорилго, зорилтыг тодорхойлов. Зорилт тус бүрийн хүрээнд үйл ажиллагааны төслийн танилцуулга хийж төлөвлөгөөний төсөлд санал бодлоо солилцлоо. Хавдраас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эрт оношлох, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хавдрын бүртгэл, хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд төлөвлөгөөний гол зорилго оршино.
"Хавдрын эсрэг" арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн цахим хурал боллоо | ||
Үзсэн: 968 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.