Шууд Chart

"Nokia" ухаалаг машин бүтээлээ

2014-05-09 14:52:29

 

"Nokia" компани ухаалаг автомашины хөгжүүлэлтэд "Google"-тэй хамтрахаар болсон бөгөөд уг ажилд зориулж 100 сая доллар зарцуулахаар төлөвлөжээ. 
 
Тус хөрөнгө оруулалт "Nokia"-гийн хөрөнгө оруулалтын сангаас хийгдэх аж. Энэ нь тус компанийн дижитал газрын зургийн технологийг дэмжих зорилготой юм.
 
Тус компанийн хөрөнгө оруулалтын сан болох "Nokia Growth Partners" нь 700 сая долларын хөрөнгө удирддаг. "Nokia" өнгөрсөн сард өөрийн утасны үйлдвэрлэлийн нэгжээ "Microsoft"-д 7.5 тэрбум доллараар зарсныхаа дараа шинэ төслөө ийнхүү эхлүүлж байна.
 
Одоогоор Финланд улсад төвтэй тус компанийн хувьд утасгүй сүлжээний төхөөрөмжийн худалдаанаас голлох орлогоо олж байгаа бөгөөд дижитал газрын зургийн бизнесээ хөгжүүлэхээр өрсөлдөж байгаа гэнэ.


 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Nokia" ухаалаг машин бүтээлээ  
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй