Найз залуу болох Г.Алтанхүүд зодуулж, амиа алдсан 21 настай Ц гэх эмэгтэйн хэрэг одоо болтол шийдэгдээгүй байгаа. Эмнэлгийн эхний дүгнэлт бүсгүйн цөс цоорсон учраас амиа алдсан гэж гарсан. Гэвч энэ дүгнэлттэй талийгаачийн ар гэрийнхэн санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Ингээд Ерөнхий прокурор Д.Дорлигжав хэт нэг талыг барьсан шинжтэй гарсан шүүх эмнэлгийн анхны дүгнэлтийг няцааж, дахин шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгч дахин задлан шинжилгээ хийсэн юм.
Харин Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, Улсын мөрдөн байцаах газрын дарга болон холбогдох хүмүүсийг байлцуулан Г.Алтанхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцсан байна. Улмаар хэргийг УМБГ-т шилжүүлэн шалгахаар болжээ. Учир нь энэ хэрэгт нэмж шалгах зүйл байна гэж үзжээ.
Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-т шалгана | ||
Үзсэн: 1503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.