
“Буянт-Ухаа-1” хороололд орон сууц захиалсан иргэдийн сугалааг бямба, ням гараг буюу тавдугаар сарын 10, 11-нд МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулна. Тодруулбал, зорилтот бүлэг буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл гэсэн ангиллын сугалааг тавдугаар сарын 10-ны өдрийн 10:00 -14:00 цагийн хооронд, харин төрийн албан хаагчдын сугалааг тавдугаар сарын 11-ний 10:00 -14:00 цагийн хооронд шууд дамжуулах юм. Тиймээс уншигч та бүхэн сувгаа МҮОНТ-ийн хоёрдугаар суваг дээр тааруулаарай. Мөн MNB.mn сайт сугалагдсан сугалааны бүртгэлийн дугаарыг цаг тухайд нь мэдээлэх болно.
“Буянт-Ухаа-1” хороололд орон сууц захиалсан иргэдийн сугалааг шууд дамжуулна | ||
Үзсэн: 2799 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.