Өчигдөр Тайландын авлигатай тэмцэх хороо тутарга худалдан авах төслөөр эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр экс ерөнхий сайд Ийнглак Шинаватраг шүүхэд өгөх шийдвэр гаргажээ. Тус хэргийг ирэх долоо хоногт сенатаар хэлэлцэж улмаар түүнийг шүүх шийдвэр гаргахаар төлөвлөж байна гэж Авлигатай тэмцэх хороо мэдэгдсэн байна.
Авлигатай тэмцэх хороо Ийнглакийг шүүхэд өгөх шийдвэрийг санал хураалтын дагуу санал нэгтэй баталсан байна. Түүний Үндэсний тутаргын бодлогын хорооны дарга байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж улс орны эдийн засагт асар их хохирол учруулсан талаарх баримтыг олж тогтоосон байна. Цаашид түүнд эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй болоод байна.
Ийнглак Шинаватрад эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй | ||
Үзсэн: 1637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.