Шууд Chart

Словени улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болов

2021-04-30 14:39:47

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улс хооронд байгуулсан “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно. 

Хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа юм.

Бүгд Найрамдах Словени Улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн улс бөгөөд Шенген бүсэд хамрагддаг. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлт нь 27 мянган ам.доллар юм.


Словени улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болов   
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй