![](/uploads/201405/news/thumb/e892bb4d9570a12132bb7227ff612176_x3.jpg)
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Эрүүл мэндийн сайдын 2012 оны 250 тоот тушаалын дагуу аймгуудын нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг хэлэлцэх цахим хурлыг өчигдөр / зохион байгууллаа.
Тус хурал нь аймгийн нийгмийн эрүүл мэндийн төвийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг боловсруулан, НЭМҮТ-ийн цахим хуудсанд байршуулж, санал авсны дараа болж байгаа юм. Хуралд 21 аймгийн нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг оролцуулж, нийгмийн эрүүл мэндийн төвийн ажлын байрны тодорхойлолтыг ажлын байр тус бүрээр хэлэлцэн, санал авч, хүний нөөцөөр хангах, хөгжүүлэхэд баримтлах бодлого, тохиолдож буй бэрхшээлтэй асуудлыг ажлын байрны тодорхойлолтод тусгах талаар ярилцав.
Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөлдлөө | ||
Үзсэн: 1215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.