Шууд Chart

Ажлын дэд хэсэг хуралдлаа

2021-05-01 07:30:57

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулж, ажлын хэсгийг УИХ-ын  гишүүн Г.Тэмүүлэн ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  Б.Бейсен, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нар ажиллаж байна.    

Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийн тав дахь удаагийн хурал цахимаар 2021.04.30-нд цахимаар боллоо.

Дэд ажлын хэсгийн хурлаар Ажлын хэсэгт танилцуулах Генетик нөөцийн тухай хуулийн  төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад  хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын төслийг хэлэлцэв.


Ажлын дэд хэсэг хуралдлаа  
Үзсэн: 1400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй