Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.10/

2014-05-10 06:31:37

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 10. Бямба гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 11. Харцага одтой,  Таван шар мэнгэтэй цагаан могой өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Сүсэг бишрэл, шашин, хууль зүйн асуудлууд үүсэх өдөр. Мэдлэгээ тэл, шинэ зүйл сур. Сургалтанд сууж боловсролоо дээшлүүлэх нь одоо болон ирээдүйн ажилдаа амжилт олох алхам болно. Аялал хийхэд салхи мэт байна. Бусад хүмүүс таныг үнэлэх болно. Энэ үдэш амлалтаа биелүүлэх боловч мөнгө зарцуулалтаа хянах хэрэгтэй.

  

Үхрийн орд (4/20-5/20): Хурц өдөр. Амралтын өдрийн хувийн харилцаанууд албан тушаал зэрэгт зөрчил гарах бололтой. Тиймээс гүнзгий амьсгаа аваад эхлээд өөртөө анхаарал тавь. Танд хүнд хэцүү зүйлээс гарахад туслах сайхан дэмжлэгийн сүлжээ байдаг. Асар их үнэ өртөг гаргасанаар та болон гэр бүл чинь гэр орны шинэчлэлийг дуусгаж чадна.

 

Ихрийн орд (5/21-6/21): Хайртай хүнтэйгээ болзоход таатай өдар. Барилга барих, завсар хийх, гэр орноо тохижуулах, шилжин нүүх, байраа солих зэрэгт өлзийтэй сайн. Энэ өдрийн хандлагыг хязгааргүй хүслээ хангахад бус харин сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд ашигла. Танд ажил хэрэгч байдал дутагдаж байх шиг байна.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Өдрийн эхний хагаст тайван бүх зүйл энгийн байна. Харин өдрийн төгсгөлд гэр бүлийнхэнтэйгээ асуудалтай болж магадгүй. Та тайван дөлгөөн байдлаа хадгалж асуудалд бага нөлөөлөөрэй. Дэлгүүр хэсч байхдаа мөнгөнийхөө хэмжээг байнга хар. Их мөнгө үрэх нь гэрийн төсөвт эрсдэл авч ирнэ.

 

Арслангийн орд (7/23-8/22): Ашигтай өдөр. Одод өнөөдрийг сонирхолтой мөн гайхалтай үдэш байх болно гэж зөгнөж байна.Та оюун санааны шалгуур болон потенциал шаардсан гүн гүнзгий агуулгатай хэлэлцээрт орох болно. Тантай санаа нийлсэн хүмүүстэй хамт уулзалтанд оролцох болно. Спорт эсвэл өөрийн дуртай зүйлийнхээ арга хэмжээнд орвол танд шаардлагатай байсан эрч хүчийг өгөх болно.

 

Охины орд (8/23-9/22): Эерэг өдөр. Зорилгодоо хүрэх нь танд сэтгэл ханамж өгөхгүй ч байж магадгүй. Хийх гэж хичээхийн хэрээр үр дүн нь улам бага гарна. Найз нөхдийн шинэ хүрээ зүрх сэтгэл чинь талархлаар бялхахуйц байдлыг танд өгнө. Энэ үед л та өөрийгөө зөв зам дээрээ гарч ирлээ гэдгээ мэднэ. Хэн нэг найз чинь таныг илүү сэтгэл ханамжтай ажилд урих байх.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хянуур өдөр. Далд харилцаатай байсан хэн нэгний хувьд энэ зүгээр цаг барсан хэрэг бөгөөд тэр хайр дурлалын асуудал тийм хол явахгүй. Түүний оронд гэр бүлтэйгээ оройн хоолонд орох асуудал гарвал даруухан бай. Гэрлэлт болон шашны зан заншил анхаарлыг татах учраас төлөвлөгөөндөө анхаарал хандуул.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Шударга өдөр. Гэр орон болон дээврийн хөндийгөө цэвэрлэх ажил хийх бөгөөд энэ нь таны орон зайн мэдрэмжийг дээшлүүлж гэртээ ая тухтай байх нөхцлийг бүрдүүлэх болно. Та магадгүй алга болсон зүйлүүдээ ч олж магадгүй. Өрөвч сэтгэлтэй, бусдад санаа зовдог хүмүүс өнөөдөр хэрэгцээгүй зүйлүүдээ цуглуулах бөгөөд өөрөөсөө хэцүү амьдралтай хүмүүст хандивлах болно.
 

Нумын орд (11/22-12/21): Хянуур өдөр. Ихэнх нумынхан тааламжит бүсээсээ гарч хүндхэн асуудлуудтай тулгарна. Гараг эрхэс таны бүх харилцах асуудал дээр хэрхэн ханддаг байдлыг сорьж байна. Та өөрийнхөө бодол санааг илүү нээлттэй илэрхийлэх гээд таны ордонд байхгүй унаган биш олон занг суралцаж болно. Гэнэтийн санхүүгийн асуудлууд гарч ирэн дансанд чинь цоорхой үүсгэж магадгүй учраас зарлагаа хасан мөнгөө хадгалах хэрэгтэй. Энэ үед та өөрийнхөө чадварыг сорих нь хамгийн зөв зүйл байна

Матрын орд (12/22-1/19): Бодол санаагаа төвлөрүүл. Хөрштэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ, эсвэл хамаатан садантай бүр эсвэл огтын холбоо хамааралгүй хүнтэй ам зөрөх магадлал маш өндөр байна. Ийм байдалд хүрэхгүйн тулд гэр орноо тохижуулж, өөртөө таатай орчныг бүрдүүл. Хайр дурлал л таны бодол оюуныг тэр чигт нь эзлэх ба өдрийн ихэнхийг хайртынхаа талаар бодож өнгөрүүлэх болно. Гэхдээ бүх зүйлд өөрийнхөөрөө л байгаарай.

 

Хумхын орд (1/20-2/18):  Таатай өдөр. Төрийн албанд ажилладаг хүмүүст тушаал дэвших цол ахих сайхан нөхцөл бүрдэж байна. Энэ боломжийг бүү алд. Хумхынханы ажлын ачаалал даах чадвар бусдыг гайхшруулна. Гэр бүлдээ анхаарлаа хандуул. Сэтгэл санааны хүчтэй тэмүүлэл биеллээ олно.

 

Загасны орд (2/19-3/20): Сүсэг бишрэл, шашин, хууль зүйн асуудлууд үүсэх өдөр. Мэдлэгээ тэл, шинэ зүйл сур. Сургалтанд сууж боловсролоо дээшлүүлэх нь одоо болон ирээдүйн ажилдаа амжилт олох алхам болно. Аялал хийхэд салхи мэт байна. Бусад хүмүүс таныг үнэлэх болно. Энэ үдэш амлалтаа биелүүлэх боловч мөнгө зарцуулалтаа хянах хэрэгтэй.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2014.05.10/  
Үзсэн: 1596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй