Шууд Chart

Гадаад улсад байгаа монгол иргэдийн анхааралд!

2021-05-02 14:26:08

Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 2021 оны тавдугаар сарын 09-нийг дуустал хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ. Дипломат төлөөлөгчийн газруудын мэдээллийг https://www.consul.mn/index.php?moduls=2 холбоосоор аваарай.

Сонгогч Та Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn сайтаас мэдээллээ шалгана уу.

Гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийж, улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн нягтлан шалгаж холбогдох өөрчлөлтийг хийнэ.

Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021Оны тавдугаар сарын 25-ны өдрөөс өмнө салбар комисс өөрийн байранд ил тавьж, цахим хуудсанд байршуулан сонгогчдод өөрийн мэдээлэлтэйгээ чөлөөтэй танилцах бололцоогоор хангана.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО


Гадаад улсад байгаа монгол иргэдийн анхааралд!  
Үзсэн: 3364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй