
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Ус сувгийн удирдах газрын байрнаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа.
Цаашид Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдээс зөвлөгөөнийг зохион байгуулахаа Хотын дарга мэдэгдсэн.
Зөвлөгөөнийг нээж тэрбээр “Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хариуцдаг Ус сувгийн удирдах газар 1959 онд байгуулагдсан. 1800 орчим ажилтан, албан хаагчидтай. Улаанбаатар хотын хэрэглэгчдийг ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар тасралтгүй хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулж, экологийн тэнцвэрийг хадгалах шалгуурт тохирсон усыг байгальд нийлүүлэн ажиллаж байна” хэмээн ярилаа.
Өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга долоон чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл эдгээрийн гурвынх нь хэрэгжилт 100 хувьтай байгаа бол дөрөв нь хэрэгжих шатандаа яваа гэдгийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо | ||
Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.