“Буянт-Ухаа-1” хорооллоос байр худалдан авах зорилтот бүлгийн иргэдийн нэрс тодорлоо. Уг хороололд байр худалдан авах хүсэлтээ 9094 иргэн бүртгүүлсэн бөгөөд үүнээс зорилтот бүлгийн 5935 иргэн байна.
Зорилтот бүлгийн иргэдийн ТҮЦ машинаар ирүүлсэн материалыг улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Монголбанк зэрэг байгууллагуудтай хамтран цахим хэлбэрээр хянаж баталгаажуулах ажил явагдсанаар 3195 зорилтот бүлгийн иргэн байр худалдан авах сугалаанд оролцох эрхтэй болсон.
Сугалааг өнөөдөр МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар 1000-1200 цагийн хооронд шууд дамжуулан явуулж, нийт 594 иргэн байр худалдан авах эрхээ баталгаажуулсан юм.
Байрны долоон төрлийн талбайн /33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байр, 33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр, 66.88 м2 гурван өрөө байр/ хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн сугалаанд оролцох эрхийн тоог квотлон, иргэдийн байр авах эрхийг сугалаагаар баталгаажуулсан юм. Тодруулбал, ахмад настнууд “Буянт-Ухаа-1” хорооллын долоон төрлийн байр тус бүрт 20 байр авах эрх эдэлснээр нийт 140 байр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байрны хэмжээ тус бүрт 10 байр авах эрх эдэлснээр нийт 70 байр тус тус авлаа.
Харин залуу гэр бүлийн тухайд 33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр, 66.88 м2 гурван өрөө байр тус бүр 70 байр, нийт 280 байрыг худалдан авах иргэдийг тодрууллаа. Үлдсэн 33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байрны сугалаанд оролцох эрхээ авсан иргэдийн тооноос хамаарч, сугалаа явуулах шаардлагагүйгээр байр худалдан авах эрх нь баталгаажсан байна. Учир нь, эдгээр сугалаанд оролцох эрхээ авсан иргэдийн тоо нь байрны квотын хэмжээтэй тэнцэж байгаа юм.
Тиймээс өнөөдрийн сугалаагаар зорилтот бүлгийн 510 иргэн байр авах эрхээ баталгаажуулж /594-510/, 33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байрны сугалаанд оролцох эрхээ авсан нийт 84 залуу гэр бүлийн байр худалдан авах эрх нь баталгаажиж байгаа юм.
Нэг өрөө байрны сугалаанд оролцох эрх авсан нийт 84 залуу гэр бүлийн байр худалдан авах эрх баталгаажлаа | ||
Үзсэн: 2747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.