Өнөөдөр 10 цагийн үед Улаанбаатар хотын I хорооллын урд байрладаг томоохон захуудын нэг болох "Барс-2" худалдааны төвийн урд хэсгийн цайны газарт гал гарлаа.
Гарсан галыг Онцгой байдлынхан ажиллаж бүрэн унтраасан бөгөөд одоогоор холбогдох байгууллагууд гал гарах болсон шалтгааныг шалгаж байна. Худалдааны төвийн түрээслэгчдийн ярьснаар анх маш хүчтэй дэлбэрэлт болсон энэ нь гал тогоонд "ГАЗ" буюу хийн баллон дэлбэрсэн аж. Сүүлийн хоёр өдөр тус захад тог тасарч, худалдагчид лаа асаан ажиллаж байжээ.
Гэрэл зургийг Д.Жамбалдорж
"Барс-2" худалдааны төвд гал гарлаа | ||
Үзсэн: 1728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.