![](/uploads/202105/news/thumb/90916bc2a102e18a253f375c9f7a8c93_x3.jpg)
51 дэх удаагийн Чехийн гран при боксын олон улсын тэмцээний хоёр дахь өдрийн тулаан өнөөдөр үргэлжилнэ.
18 орны нийт 99 боксчин тулалдаж буй уг тэмцээнд манай улсаас Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор есөн боксчин өрсөлдөж буй.
Өчигдөр эмэгтэйчүүдийн 57кг жинд О.Есүгэн, эрэгтэйчүүдийн 75кг жинд О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 60кг жинд М.Намуун нар рингэнд гарсан.
Монгол Улсаас эрэгтэй тамирчид:
Х.Энхмандах 52 кг
Х.Энх-Амар 57 кг
Э.Цэндбаатар 63 кг
Б.Чинзориг 63 кг
Б.Мишээлт 69 кг
О.Бямба-Эрдэнэ 75 кг
Эмэгтэй тамирчид:
Л.Алтанцэцэг 51 кг
О.Есүгэн 57 кг
М.Намуун 60 кг нар өрсөлдөж байна. Тэмцээн энэ сарын 8-нд өндөрлөнө.
Чехийн гран при хоёр дахь өдрөө үргэлжилж байна | ||
Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.