![](/uploads/202105/news/thumb/162506486ff79cc9d2a5a35b1992368e_x3.jpg)
Монголын Үндэсний Олимпын Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн. Тэгвэл саяхан вакцинжуулалтын хоёрдугаар тунг Үндэсний шигшээ багийн ихэнх тамирчдад хийлээ.
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпийн долоо нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг.
Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 190 тамирчин, дасгалжуулагчдад Астра-Зенека вакцинын хоёрдугаар тунг хийсэн байна.
Манай баг тамирчдын олимпын эрх олгох Ази тивийн болон ДАШТ-д оролцох, эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүдэд өрсөлдөхөд вакцинд хамрагдсан нь олон талын чухал ач холбогдолтой болоод байна.
Үндэсний шигшээ багийн тамирчдад вакцинжуулалтын хоёр дахь тунг хийлээ | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.