
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн долоо хоногт Хотын даргын найман чиглэлээр өгсөн үүрэг, даалгаврын биелэлт 86.8 хувьтай байгааг танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд 41 байршлын 226 хашаа, шонг буулгаад байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар аян-6” аяныг зохион байгуулах ажлын удирдамжийг батлан, хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.
Тодруулбал, I үе шат зургадугаар сарын 10-25-ны, II үе шат наймдугаар сарын 5-20-ны өдрүүдэд үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38.838 улиас байдгаас 46.9 хувь буюу 18.232 нь эм улиас. 2021 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 235 байршилд 23.124 навчит мод, 4683 метр урт ургамлан хашлагыг хэлбэржүүлжээ.
Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 50 хувь хүртэл буурна. Энэ жил нийтийн эзэмшлийн 2000 улиасанд олон улсын туршлагаар генийн түвшинд нь үр хөврөлийг багасгах дэвшилтэт аргыг ашиглан, эм улиасыг тарихаар төлөвлөж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.
“Шарилжгүй Улаанбаатар аян” зохион байгуулна | ||
Үзсэн: 482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.