Шууд Chart

Дүүрэг бүрт дархлаажуулалтын таван цэг ажиллаж байна

2021-05-10 11:44:49

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дүүрэг бүрт PCR шинжилгээний суурин цэг ажиллана. Мөн дүүрэг бүрт таван вакцинжуулалтын цэг ажиллаж байгаа. Нэг цэг нь "Астразенека" вакцины давтан тун хийх бол нөгөө нь 65-аас дээш насны иргэдийг "Спутник" вакцинд хамруулж, үлдсэн цэгт "Вероцелл" тарина” гэв. 

Мөн Хотын дарга Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүдийн биеийн байдал ямар байгааг асууж, тэдэнд байнга анхаарал хандуулж, биеийн байдалд хяналт тавьж байхыг сануулсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис “Гишүүд тавдугаар сарын 5-наас өлсгөлөн зарласан. Гишүүдийн биеийн байдлыг өдөр болгон үзэж байгаа. А.Адьяасүрэн гишүүний сахар ихсэж, өлсгөлөнг зогсоосон” гэлээ.

Мөн сүүлийн өдрүүдэд дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо буурсан. Нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 92.6 хувь нь I тундаа хамрагдсан бол II тундаа 49 хувь нь хамрагдаад байна. Иймд дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж, эмч, ажилтнуудаа амраах зохицуулалтыг хийж эхэлнэ гэв. 


Дүүрэг бүрт дархлаажуулалтын таван цэг ажиллаж байна  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй